Монголбанк 2022 оны 9 дүгээр сард 2,416.4 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15.0 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1 хувиар өссөн үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,695.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,046.9 кг үнэт металл худалдан авчээ.
Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/09)
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 9 дүгээр сард дундаж үнэ 184,565 төгрөг байв.
Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ /2022.09/
Уншиж байна |