Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Хуурамч виз олгож байгаа хууль бус зуучлагчдаас болгоомжилно уу
2022-10-05

 

Сүүлийн үед эзэн холбогдогч нь тодорхойгүй, хууль бус виз зуучлагчид БНСУ-ын Засгийн газрын албан ёсны визний цахим хуудас (www.visa.go.kr) –г хууль бусаар хуулбарласан хуурамч цахим хуудас (www.visa-go.kr/check/)–р дамжуулан хуурамч виз олгож байна. Уг этгээдүүд нь БНСУ-д зорчих хүсэлтэй Монгол иргэдэд виз гаргаж өгнө гэж хууран мэхэлж хувийн мэлээллийг нь авч, дээрх хуурамч цахим хуудсаар визний мэдээлэл болон цахим виз олгосон тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж өгч, мөнгө авч байна гэсэн мэдээлэл байна.

 

Иймд дээрх байдлаар залилан мэхэлж байгаа хууль бус "виз зуучлагч"-аас болгоомжилно уу. Мөн визтэй холбоотой Солонгосын хуулийг зөрчсөнөөс үүдэн цаашид Солонгос руу зорчих виз олголтод сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргахгүй байхыг хүсэж байна. 

 

Эх сурвалж: БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Shuud.mn
Сонин хачин