Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт ажиллаж, төмөр замын тээврийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Уулзалтын талаар сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Оросын тал Улаанбаатар төмөр замын тарифийг нэмэх санал гаргасан” гэдгийг хэллээ. Энэ тухай С.Бямбацогт сайд “Алдагдалтай тарифаар олон жил явлаа. Улаанбаатараас-Эрдэнэт ороход галт тэрэгний тасалбар 8100 төгрөг байгаа. Эндээс 60 хувийн алдагдалтай байна. Мөн нүүрс, шатахуун тээвэрт ч 40-50 хувийн алдагдалтай, маш хямд тээвэр хийдэг. Бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхгүйн тулд Улаанбаатар төмөр замд ачаа үүрүүлдэг.
Тиймээс тарифийг үе шаттай нэмэгдүүлнэ. Ингэхдээ экспортын транзит ачааны тарифийг илүү нэмэгдүүлнэ. Үүнээс орсон орлогоор Улаанбаатар төмөр замд парк шинэчлэлт хийж, техник технологийг сайжруулна. Мөн төмөр замын ажилчдын цалин нэмэх шаардлага байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Уншиж байна |