Азербайжан Улсад 16 хүртэлх насны дэлхийн шатрын олимпиад энэ сарын 1-ний өдөр эхэлсэн.
Тус тэмцээн энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Тэмцээнд 23 орны 34 баг оролцож байгаа бол манай улсаас М.Амилал, Б.Ананд, Б.Тэнүүнболд, Э.Хүслэн нар оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.
Тэд тэмцээний эхний өрөгт Азербайжаны "Azerbaijan Sumgayit olympic SC" багийг 4:0-ээр буулган авсан бол өнөөдөр Туркийн "Turkyie Red" багтай өрсөлдөхөөр болов.
Тэмцээний тоглолтууд өдөр бүр Азербейджаны цагаар 15:00 цагаас буюу Монголын цагаар 19:00 цагаас эхлэх хуваарьтай байна.
Уншиж байна |