Н.Ууганбаяр: ОХУ-ын иргэдэд Монгол Улсад түр оршин суух үнэмлэх олгоно
2022-10-03

ОХУ-ын иргэд олноор ирж буйтай холбогдуулан ямар зохицуулалт хийх талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодрууллаа.

 

 

Монгол Улсын хилээр орж ирэх хойд хөршийн иргэдийн урсгал нэмэгдчихлээ. Эдгээр иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?

 

Хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын иргэд Монголд Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл дахин 30 хоног сунгуулж болно. Өөрөөр хэлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай.

 

Дээрх хугацаа дууссан тохиолдолд Монгол Улсын хилээр гарах, нутаг буцах ёстой. Гэвч ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эдгээр иргэд цаашид Монгол Улсад ТҮР хугацаагаар оршин суух хүсэлтийг олноор ирүүлж байна. Тухайлбал, есдүгээр сарын 21-ний өдрөөс хойш 30 хоногийн визээ сунгуулсан 700 гаруй иргэн, ТҮР оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар зөвлөгөө мэдээлэл авсан 1 мянга гаруй иргэд байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь хөрш зэргэлдээ орших Буриад улсын иргэд байгаа. Цаашид ч энэ тоо өсөх хандлага ажиглагдаж байна.

 

Энэ хугацаа нь дуусвал цаашид асуудал хэрхэн яригдах вэ?

 

Дэлхий нийтийг хамарсан шилжилт хөдөлгөөн сүүлийн 10 орчим жилийн хугацаанд маш эрчимтэйгээр хувьсаж байна.  Үүнд тухайн улс орон, бүс нутагт болж буй цэргийн ажиллагаа,  улстөр, нийгэм эдийн засгийн байдал, ядуурал гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлж, нэг улсаас нөгөө улс руу шилжих хөдөлгөөнийг бий болгосоор байна. Энэ нь тухайн улс орнуудад томоохон сорилт болж, энэ хэрээр түргэн шуурхай арга хэмжээ авах шаардлага үүссээр байгаа.

 

Бид өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх иргэд Монгол Улсад ТҮР оршин суух хүсэлтээ өгсөн тохиолдолд хүсэлтийг нь судалж, хянаж баталгаажуулсны үндсэн дээр тухайн улсад үүссэн хямрал, зөрчил намжих хүртэл Монгол Улсад түр хугацаанд оршин суух зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргаад байна. Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний оршин суух хүсэлтийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-ын дагуу шийдвэрлэдэг. Энэ хууль тогтоомжийнхоо хүрээнд 56 хэлбэрийн оршин суух зөвшөөрлийг түр хугацаанд олгоно. 

 

 Хүсэлт өгсөн бүх иргэнд оршин суух зөвшөөрөл олгоно гэж ойлгож болох уу?

 

Мэдээж оршин суух зөвшөөрөл олгохоос өмнөх хяналт шалгалтын чиг үүрэг ч давхар явагдана. ТҮР оршин суух хүсэлт өгсөн тохиолдолд тухайн иргэний хүсэлтийг судалж, нарийн процессын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулсны үндсэн дээр ТҮР оршин суух зөвшөөрөл олгоно. Жишээ нь, Хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух хүсэлт өгсөн бол тухайн ажиллах байгууллага дээр нь очиж ажиллах хүсэлт өгсөн эсэх, хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг нягтална. Мөн суралцахаар бол тухайн боловсролын байгууллагатай гэрээ хийсэн үү, суралцах төлбөрөө төлсөн үү гэдгээс хамаарч шийдвэр гарна.  

 

Мөн нөгөө талдаа гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний түүх соёл, уламжлалт зан заншлыг сахин биелүүлэх үүрэгтэй. Хэрэв Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, АЛБАДАН ГАРГАХ эрх нь бидэнд бий. Гадаад иргэдийн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг манай Зөрчил шалган шийдвэрлэхг азар байнга авч, тухай бүр арга хэмжээг авч ажиллаж байгаа.

Shuud.mn
Сонин хачин
хужаа нараас дээр
2022-10-04
- 1) Битгий уу, бааранд битгий ор 2) Ард чинь эхнэр хүүхэд, ээж, эгч дүү чинь үлдсэн гэдгийг битгий март 3) Нэгнээ хүндэл, нэгэндээ гар сунга 4) Та нар айлд зочилж байгаа гэдгээ битгий март! 5) Нэгэндээ битгий худлаа ярь, их зангаа бүр мөсөн март 6) Ажиллахаас битгий ай, ямар ч ажлыг гололгүй хий, эх орондоо ажиллаж байсан шигээ л ажил хөдөлмөр хий 7) Мөнгөтэй хүмүүс нь өөрийн бизнесээ нээ, одоогоор юу ч хийж чадахгүй байгаа бусдадаа зориулж ажлын байр гарга 8) Нэгдмэл бай, ажилла, нэгэндээ тусла. Та нарын эхнэр, ээжүүд бид, та нарыг биеэ зөв зүйтэй авч явж, бидний итгэлийг хөсөрдүүлэхгүй гэдэгт найдаж байна. Та нар бол бидний ирээдүй! Түүнчлэн энэ "Монгол чат"-д саяхан Буриадын оршин суугч холбогдсон таагүй хэргийн талаар харамсан ярьж, буриадууд нэгэндээ "архи уухгүй, зугаацаж цэнгэж явахгүй" байхыг захиж, "одоо зугаацаад явж байх цаг нь биш" хэмээн анхааруулжээ
2022-10-03
Буриад ээжүүд Монголыг зорьсон хөвгүүддээ хэлсэн захиас; ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 09-р сарын 21-ний өдөр хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласны дараа Оросын олон мянган иргэн гадаад орныг зорьсон. Сүүлийн үеийн мэдээллээр 200 мянга орчим иргэн хилийн чанадыг зорьсноос 3,8 мянга нь Монголд иржээ. Монголд ирсэн ОХУ-ын иргэдийн ихэнх нь Монголтой хамгийн ойр Буриад, Эрхүү мужаас ирсэн залуус байгаа юм. Монголд ирсэн залуус, тэдэнд туслах хүсэлтэй монгол иргэд нэгдсэн Телеграм сувгийн "Монгол чат" группт нэгэн хэрэглэгч буриад хөвгүүдэд өгсөн захиасыг дайжээ. Телеграм суваг дахь постод өгүүлснээр, Буриадын оршин суугч Валентина Романова "Ах дүүгийн харилцаат Монгол руу явсан буриадуудад" хандсан бөгөөд "бүлэг байгуулж, цуглан уулзалдаж, ахлагчаа томилж, асуудлаа шийд, та нар боловсролтой хүмүүс" гэж анхааруулсан байна. Цаашлаад "Бид та бүхнийг үндэс угсаагаа хамгаалж үлдэхийн үүднээс л явуулсан юм, тиймээс биеэ зөв авч яваарай" хэмээгээд дараахи захиасыг өгчээ. -
2022-10-03
Hotoor duuren huiten tsaraitai baliar orosuud...odoo zailuulaach ee
2022-10-03
хужаа нараас дээр
Украйн яг орос биш ихэнх нь турк татар еврей тул хар нүдтэй араб төрхтэй шүү
2022-10-03
Оросууд путинийг огцруулахгүй дүрвэж байгаа нэрээр цэргүүд орж ирж байгаа юм биш биз итгэхгүй байна украйнд бас ингэсэн
2022-10-03
Иргэншил өгч болохгүй. Иргэн болсон оросууд крымийг тусгаар гэж зарлаж орост нэгдүүлсэн. Одоо дайн хийлгэж байна
2022-10-03
дайчилгаанаас зугтсан нөхдүүдийг эх орон нь хүлээж авахгүй урвагчид гэж үзэж байх болно эргэн ирвэл шууд цаазын ял яалтай билээ бодолцох хэрэгтэй байхаа
2022-10-03
Бүгдэд нь байнга оршин суух зөвшөөрөл олгож болохгүй. Хүн болгонтой нэгбүрчлэн судалж харьцаарай. Эдний ихэнхи нь ялангуяа орос үндэстэнгүүд дайн хүчирхийллийг дэмжиж, Z тэмдэг зүүгээд украинчуудыг хяд гээд явж байсан улс.
2022-10-03