Монгол охидын биеийг үнэлүүлж, бэлгийн мөлжлөгт оруулдаг байж болзошгүй гэх Сингапурын иргэний талаар өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны 12:00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газраас улсын хэмжээнд зохион байгуулж буй "Илрүүлэлт-Оргодол-2022" нэгдсэн арга хэмжээний хэвлэлийн хурал хийх аж. Энэ үеэр дээрх ажиллагааны талаар мэдээлэх юм.
Тодруулбал 64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан ба Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдэдтэй зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Одоогийн байдлаар 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк инстаграммаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан 5 эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.