Монголын анхны цахим сургууль MEDLE хичээлээ эхлүүллээ.
Цахим хичээлийг нээх үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан
"Цар тахлын үед хичээлийг онлайн хэлбэрээр заах боломж байгааг олж мэдсэн. Medle.mn гэх уг үндэсний платформыг өнгөрсөн жил нээсэн ба Монголын хамгийн чадварлаг багш нарын хичээлүүд бий.
Уг нээлттэй платформ дотор 2000 гаруй хичээл байгаа бөгөөд сурагчид хүссэн үедээ хичээлийн хоцрогдлоо өөрөө нөхөх, хичээлээ түрүүлж үзэх боломжтой. Энэ платформ өнөөдөр өргөжин сургууль боллоо. Орон нутгийн сургуулиудад бүлэг бүрдэж чаддаггүй учраас хүүхдүүд дуртай хичээлээ сонгож чаддаггүй. Тэгвэл одоо дуртай хичээлээ үнэгүй үзэх боломжтой болж байна" гэв.
Цахим сургуулийг энэ жил зөвхөн 10-р ангийн сурагчид дээр хэрэгжүүлж байгаа бол цаашид 11, 12-р ангийн сурагчдыг хамруулах аж.
Монголын анхны цахим сургууль MEDLE хичээлээ эхлүүллээ. Тус цахим сургуульд 21 аймаг, 9 дүүргийн 10 дугаар ангийн 10407 сурагч хамрагдах юм. MEDLE цахим сургууль 620 бүлэгтэй бөгөөд 16 судлагдахууныг 155 багш заах аж.
Уншиж байна |