Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
ЭСЯ: ОХУ-д байгаа иргэд аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна
2022-09-29

 

Кремлийн тэргүүн Владимир Путин лхагва гаригт ОХУ-ын хэмжээнд хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласан. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдээлснээр армийн бэлтгэл цэргийн нөөцөөс 300 мянган цэргийг Украинтай хийж буй дайнд дайчлах талаар мэдээлэл тархсан билээ. Путины мэдэгдлийн дараа ОХУ-ын томоохон хотуудад цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсаал өрнөж эхэлсэн юм.

 

Гарч буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд, Орос улсад түр болон байнга оршин сууж буй иргэд, суралцаж байгаа оюутнуудыг хувийн аюулгүй байдлаа хангахыг тусгажээ.


Мөн эрүүл мэндээ хамгаалах үүднээс тус улсад холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр зохион байгуулагдах аливаа жагсаал, цуглаанд оролцохгүй байхыг анхааруулав.

 

Цаашлаад зөвшөөрөлгүй жагсаал, олон нийтийн арга хэмжээ болж буй газруудаар зорчихгүй байх, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тус улсад байгаа Монгол иргэд шаардлагатай тохиолдолд ЭСЯ-тай шуурхай холбогдох боломжтой.

 

ЭСЯ-тай холбоо барих утасны дугаар:


– Элчин сайдын яам +74956906792
– Консулын хэлтэс +74992411548


Нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газартай утас, и-мэйл хаягаар холбогдох боломжтой гэжээ.

Shuud.mn
Сонин хачин
Hovdiin tsetseg sumiin haryat chotgor amraa jorlono uhdag hujaagiin shees guuriamch psda
2022-09-29
Хуульгүй улс болсон Хүн алахад хэн ч тоохгүй Фашистууд!!
2022-09-29
Буцсан нь дээрдэн. Путин Украинд ялагдал хүлээнгүүтээ цөмийн зэвсэг хэрэглэж таарах. Хариуд нь НАТО Орос руу пуужин харвана
2022-09-29