Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооноос бизнес эрхлэгчдэд тулгардаг татварын асуудлаар мэдээлэл хийлээ.
Монголын бизнес эрхлэгчдийн түр хорооны тэргүүн Д.РААЖАВ:
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэн Үндсэн хуульд өөрийн ажлыг байрыг чөлөөтэй сонгож, хөдөлмөр эрхлэх үүрэгтэй байдаг. Төр засгаас ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг ажлын байраар хангах , хөдөлмөрлөж байгаа эсэх дээр нь хяналт тавих, цалин хөлс олгох үүрэгтэй.
Мөн 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс бизнес эрхэлж буй иргэдийг албан шаардлага хүргүүлэн дуудаж эхэлсэн. Татварын тухай хуулийн 30.1, 30.2 гэсэн заалаар татварын зөрүүтэй байдал үүссэнтэй холбоотойгоор дуудаж эхэлсэн. 30.5, 30.6, 30.7 гэсэн заалт дээр үндэслэн дээр дараа дараагийн арга хэмжээг авна. 2018-2022 оны хугацаанд эдгээр иргэдийн дансны гүйлгээг орлого гэж тооцож байна уу, эсвэл энэ асуудлаа залруулаад тодруулга маягаар дахин тайлангаа гарга гэсэн асуудал яригдаж байсан. Иргэд үүнд маш их бухимдалтай байна. Цар тахлын хугацаанд бүх дансны гүйлгээг харан тодруулга тохируулга хий гэсэн шаардлагыг иргэд хүлээн зөвшөөрч чадахгүй.
Татварын ерөнхий хуулийн дагуу 7.2.13-т хувь хүний албан татвар гэж заасан байдаг. Ингэхдээ 2003 оноос эхлэн орлого тодорхойлох боломжгүй, хувиараа бизнес эрхэлдэг иргэд сар болгон 5000 төгрөгийн татвар өгдөг байсан. 2005 онд 10 мянган төгрөг, 2010 онд 20 мянган төгрөг болсон. 2017 оноос эхлэн сайн дураараа 30-40 мянган төгрөг болгосон. 2019 оноос эхлэн УИХ-ын гишүүдэд нэг хувийн 50 сая төгрөг буюу жилд борлуулсан бараа бүтээгдэхүүний нэг хувийг татвар төлдөг больё гэсэн саналыг хүргүүлсэн.
Энэ нь 2020 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. 2019-2021 онд жилд нэг удаа татвар тайлангаа өгөн 360-480 мянган төгрөгийн татвараа төлсөн. 2022 оны хуулийн хэлэлцүүлэг дээр 2023 онд хэрэгжих Татварын тухай хуульд 2023 оны нэгдүгээр сараас эхлэн 10 сая төгрөгийн цалин буюу түүнтэй тэнцэх орлоготой хүнд 10 хувийн татвар ногдуулна. Хэрвээ ингэж тооцож эхлэх юм бол хувиараа бизнес эрхлэгчид татвараа хэрхэн тооцох вэ гэдэг асуудал дээр зөвшилцье гэсэн санааг хүргүүлж байна. Энэ хуулиар явах юм бол хувиараа бизнес эрхлэгчдэд хүнд болохоор байна.
Уншиж байна |