ОХУ-ын Ерөнхийлөгч Путин цэргийн насны эрэгтэйчүүдээ Украины дайнд дайчлан хамруулж байгаатай холбогдуулан манай улсыг зорих Орос иргэдийн тоо нэмэгдэж байгаа билээ. Манай улсыг зорин орж ирж буй элэг нэгт Монгол туургатанд туслах "Нэг үндэс" хөдөлгөөн өрнүүлэх талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Элэг нэгтнүүд маань Монгол Улсыг зорин ирж байна. Тиймээс бид хилээр орж ирж буй элэг нэгтнүүддээ хэрхэн яаж туслах, ямар байдлаар ажиллах зэрэг төлөвлөгөө гаргах шаардлагыг Засгийн газарт долоо хоногийн хугацаатай хүргүүлж байна. Мөн ОХУ-аас орж ирж буй иргэд 30 хоногийн визтэй ирж байгаа. Энэ хугацаа нь дуусвал хэрхэх мэдээллийг мөн Засгийн газраас өгмөөр байна. Тухайн иргэдийг албадан гаргахгүй байх нь чухал. Үүнтэй холбоотой ОХУ-ын аливаа хэлбэрийн үйл ажиллагаанд татагдан оролцохгүй байх зөвлөмж шаардлагыг хүргүүлж байна.
Хүний эрхийн тухай ямар ойлголттой улс гэдгээ батлан харуулж, нэг зүгт харах хэрэгтэй байна. Хилээр орж ирж байгаа залуучууд болгоны ард гэр бүл үр хүүхэд, аав, ээж нь байгаа. Ийм гэнэтийн хагацал гэдэг маш хүнд. Эдгээр хүний оронд өөрсдийгөө тавиад үзэхэд харамсалтай байна.
Манай улс олон улсын байгууллагуудаас жил бүр тусламж дэмжлэг авдаг. Бидэнд шийдэх олон асуудал бий. Гэхдээ энэ бүхнээс илүүтэйгээр нэг нэгнээ гэсэн халуун сэтгэлтэй, нэг үндэстэй, хүний амь бүхнээс чухал гэдэгт нэгдэж, хүмүүнлэгийн үйлсэд оролцоосой гэж уриалж байна" хэмээв.
Уншиж байна |