Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Т.Ням-Очир: 10 байршилд гэр цэцэрлэг байгуулж 2000 гаруй хүүхдийг хамруулна
2022-09-29

Цэцэрлэгийн I шатны бүртгэлийн үр дүн, II шатны бүртгэлийн явцын талаар БШУЯ-наас мэдээлэл хийлээ. 

 

2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Нэгдүгээр шатны бүртгэл наймдугаар сарын 10-24ны хооронд зохион байгуулаад хуваарилагдсан цэцэрлэгт нь эцэг эхчүүд очиж баталгаажуулах үйл явц болж өнгөрсөн. Хоёрдугаар үе шатны бүртгэл есдүгээр сарын 10-24 хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд хуваарилалтыг хийгээд өнөөдрөөс эцэг эхчүүдийн гар утсанд мессеж илгээж байгаа юм. 


Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир

 

2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийн үйл явцыг гурван үе шаттай зохион байгуулж буй. Нэгдүгээр шатны элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр явагдсан бөгөөд нийт 113 мянган хүүхэд бүртгүүлсэн.

 

Харин хоёрдугаар шатны бүртгэл, хуваарилалт энэ сарын 10-24-ний өдрүүдэд явагдсан. Хоёрдугаар шатанд 11 мянган хүүхэд одоогоор бүртгэгдээд байна. Хувийн цэцэрлэгийн бүртгэл нээлттэй байгаа учир эцэг эхчүүд өөр хамгийн ойр газар бүртгүүлэх боломжтой. Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд бүртгэл хамгийн өндөр байна. Ачаалал өндөртэй газруудад хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд 7000 гаруй сул орон зай байгаа. Урьдчилсан тооцооллоор зургаан хороонд ачаалал үүсэх магадлалтай байна.

 

Мөн бид 10 гаруй байршилд орчин үеийн шийдэл бүхий гэр цэцэрлэгийг байгуулж, 2000 орчим хүүхдийг хамруулахаар тооцож буй. Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг хангахаар нийт 200 тэрбум төгрөг хуваарилсан. Нийслэлийн төсвөөс баталсан 100 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах барилгууд, цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлсэн барилгуудад тоног төхөөрөмж, эд хогшил авахад зарцуулагдаж байна. 100 хүүхдийн хүчин чадал бүхий эхний гэр цэцэрлэг СХД-ийн 33 дугаар хороо 271 цэцэрлэгт ашиглалтад орсон. Хүүхдүүдээ хүлээн аваад эхэлсэн. Ийм гэр цэцэрлэгийг 100 байршилд нээнэ" гэв. 

Shuud.mn
Сонин хачин