Нийслэлийн нийтийн тээврийн автобуснуудын 75 хувийг 10-аас дээш жил ашиглажээ. Энэ он гараад 576 автобус ашиглалтаас гарч, парк шинэчлэлт хийх зүй ёсны шаардлага тулгараад байна. Тиймээс ирэх оны төсөвт 318 тэрбум төгрөгөөр 457 автобус авахаар тусгажээ. Ингэснээр нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлт бүрэн дуусна гэдгийг Ж.Сүхбаатар сайд хэллээ.
Нийслэлд нэг хоногт 2.8 сая иргэн хөдөлгөөнд оролцдог байна. Тэдний 1.8 сая нь хувийн машинаар, 685 000 нь автобусаар, 300 гаруй мянга нь явганаар зорчиж байна. Нийслэлийн түгжрэлийг бууруулах Үндэсний хороо хувийн машинаараа явж буй 1.8 сая иргэний тоог 1.5 сая болгон бууруулж, автобусаар зорчигчдын тоог 1 сая болгож, явган зорчигчдын тоог нэмэгдүүлэх зорилго тавьжээ.
Нийслэлийн 124 чиглэлд 1432 автобус явах хэрэгцээ бий. Үүний 1100 автобусыг улс, нийслэлийн төсвөөс гаргаж, үлдсэн 300 автобусыг хувийн хэвшилтэй хамтран шийднэ. Ингэхдээ 24-өөс дээш суудалтай шинэ автобус оруулж ирвэл 2024 оныг дуустал гааль, НӨАТ-аас чөлөөлөх юм байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |