Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Д.Баярболд: Жилд дунджаар 4000 гаруй хүн сүрьеэ өвчнөөр өвчилж байна
2022-09-28

 

"Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалтын талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЭМЯ- ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өглөө.

 

Тэрбээр "Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалт маргааш /2022.09.29/  Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Уг чуулга уулзалтад аймаг орон нутгийн удирдлагууд болон ДОХ, сүрьеэ өвчтэй тэмцэх глобал сангийн нийгэмлэг, олон улсын байгууллагууд, эрдэмтэд оролцоно. Мөн гаднын улсын төлөөллүүд оролцох юм.


Сүрьеэ өвчин нийгмийн эрүүл мэндийн дэлхийн асуудал хэвээр байна. Дэлхийн хүн амын нас барах арван шалтгааны нэг болсон. Мөн манай улс Сүрьеэгийн тархалт өндөртэй улс орны нэг бөгөөд жилд дөрвөн мянга гаруй хүн өвдөж, оношлогддог.

 

Монгол Улсад сүрьеэгийн халдварт өртсөнөөр өрхөөс гарах зардлын үр дүнгээр олон эмийн тэсвэртэй сүрьеэд өртсөн өрхийн 85 хувь, эмэнд мэдрэг сүрьеэд өртсөн өрхийн 65 хувь нь санхүүгийн дарамтад ордог. Цаашлаад сүрьеэ өвчнөөс урьдчилсан сэргийлэхэд бусад салбар, иргэний нийгмийн оролцоо шаардлагатай байгааг харуулж байна.

 

2018 оны есдүгээр сард АНУ-д зохион байгуулагдсан НҮБ-ын 73 дугаар чуулганаар сүрьеэгийн асуудлыг анх удаа хэлэлцсэн. Сүрьеэтэй тэмцэх улс төрийн тунгхагийг баталсан юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулж, Монгол Улсад сүрьеэ өвчнийг устгах Улаанбаатарын тунхаг бичиг баталсан. Энэхүү тунхаг бичгийн хэрэгжилт болон, сүрьеэ өвчний хэрхэн устгах талаар энэ удаагийн чуулга уулзалтаар хэлэлцэнэ” гэв.

Shuud.mn
Сонин хачин