Жүжигчин Сон Ежин гайхалтай тогооч гэдгээ баталлаа

Жүжигчин Сон Ежин гайхалтай тогооч гэдгээ баталлаа

 

Гайхалтай тогооч гэдгээрээ алдаршсан Өмнөд Солонгосын жүжигчин Сон Ежин, Хён Бинд маш гайхалтай өглөөний цай бэлддэг хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. 

 

Сон Е Жин, Хён Бин нар анх 2018 онд "Хэлэлцээр" кинонд хамтран тоглохдоо танилцсан бөгөөд түүнээс хойш дотносох  болсон. Энэ хугацаанд болзож байсан гэсэн цуу яриа хэд хэдэн удаа гарч байсан ч тэд хоёулаа цуу яриаг үгүйсгэж байв.

 

Дараа нь "Crash Landing on You" олон ангит киногоор эргэн нийлж, тэр хоёр кино дууссаны дараа буюу 2021 онд харилцаагаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Тэд хамтдаа Чежү арал руу аялж, Хван Жун Минийн тоглолтыг үзэх зэргээр харилцаагаа бусдаас нуухаа больсон юм.


 Хён Биний хувьд "Нууц даалгавар 2" киногоор дэлгэцнээ эргэн ирж шүтэн бишрэгчиддээ сайхан мэдээ дуулгасан. 


Үзэсгэлэнт жүжигчин Сон Ежинтэй гэрлэсэн амьдралынх нь талаар дэлхий нийт сонирхож байгаа тул Хён Бин 'Нууцлалын даалгавар 2'-ын сурталчилгааны ажил хийж байхдаа Өмнөд Солонгосын нэгэн сэтгүүлийн  ярилцлагадаа хувийн амьдралынхаа талаар бага зэрэг хуваалцахыг хүссэн байна. 

 


Ярилцлагын үеэр Хён Бин ихэвчлэн ганц аяга кофе ууж, ажилдаа явдаг тухайгаа ярихдаа баяртайгаар инээж байсан гэдэг. Үүгээр ч зогсохгүй, Сон Ежинтэй хамт олон нийтийн сүлжээн дэх эерэг сэтгэгдлийг байнга уншдаг тул Хён Бин төсөл болгондоо эхнэрээсээ асар их дэмжлэг, урам зориг авч байсан гэдгээ илэрхийлсэн.

 

 

Жүжигчин бүсгүй өөрийн гайхалтай амттай  нарийн хоол хийх талаар өөрийн хувийн Instagram хуудсандаа байнга нийтэлдэг байсан тул түүний хариулт олон нийтийн анхаарлыг маш хурдан татсан байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ