Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
'Бэлтэс мөрөн' ХХК иргэдэд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
2022-09-26

 

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК иргэдийг хохироосон талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

 

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга н.Батсуурь "2021 онд Хөвсгөл аймагт "Бэлтэс мөрөн" гэх компани байгуулагдсан. Улмаар иргэдэд маш их хэмжээний хохирол учруулж байгаа талаар аймгийн цагдаагийн хэлтэст мэдээлэл ирсэний дагуу энэ оны нэгдүгээр сард хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн.

 

Мөрдөн байцаалтын явцад их хэмжээний хохирол учирсан, олон тооны иргэд хохирсон байдалд дүгнэлт хийж ажлын хэсэг байгуулсан. Мөрдөн байцаах албанаас 20-оод мөрдөн байцаагч, орон нутгийн 20 орчим гээд нийт 40 орчим мөрдөн байцаагчтай ажлын хэсэг шалгасан. Шалгалтын ажиллагааг тасралтгүй, шуурхай зохион байгуулж, иргэдийн хохирлыг барагдуулахад чиглэлд анхаарч ажилласан байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд аудитын дүгнэлт гаргуулж, хэргийг богино хугацаанд шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна" хэмээлээ.

 

Залилах гэмт хэргийг мөрдөх хэлтсийн дарга н.Төгс

 

"Бэлтэс мөрөн" компани нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 15-100 хувийн хүүтэй иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн хэргийг шалгаж байгаа. Шалгалтын явцад тус компанийн үйл ажиллагааг таслан зогсоож, тус компанийн удирдлага болох 8 хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорьсон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Тиймээс тус компани болон ажилтнуудын нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгө прокурорын зөвшөөрлөөр битүүмжилж хураан авсан. Хэргийг аравдугаар сард багтаан шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Төрийн банк, хаан банк гэх мэт бүх банкны дансаар мөнгөө авч байсан нь тогтоогдоод байгаа. Энэ бол нэг гэр бүлийн компани байсан. Уг компани нь сүү сүүн бүтээгдэхүүн, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байж байгаад сүүлдээ мөнгө төвлөрүүлэх, өсгөнө хэмээгээд иргэдийг хуурч эхэлсэн байна лээ" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Бэлтэс мөрөнгийн гэх оркуудад итгэдэг гэхээр манайхан өөрсдөө үнэхээр асуудалтай.
2022-10-06
Иргэн:
АН-ынхан энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Улс дампуурсан банк ба дампуурсан компанийн хохирлыг барагдуулдаг гэнэн биш, барууны намынхан албаар улсын төсвийг хоосруулах гээд мэрийж байна. Хохирсон иргэд өөрсдөө тэр банк эсвэл компанийхныг шийтгэх ёстой. Төрийн албан хаагчдыг тийм мангар гэж битгий бодоод бай.
2022-09-26