Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Б.Баатархүү: ОХУ-ын иргэнд ямар нэгэн дипломат эрх ямба байхгүй
2022-09-26

 

Монголд орж ирсэн ОХУ-ын иргэн Монгол иргэний толгойг алхаар цохиж, хүнд гэмтээсэн хэрэг гарсан талаар цахим орчинд  тархаад байсан. Тэгвэл уг орос иргэнийг хойшлуулшгүйгээр баривчилж, цагдан хорих 461-р ангид хорьсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллэсэн. Мөн  зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн монгол иргэний бие тааруу байгааг ар гэрийнхэн нь мэдээллээд байсан. 


Өнөөдөр буюу есдүгээр сарын 26-нд ОХУ-ын иргэн Монгол залуугийн толгойг алхаар цохиж хүнд гэмтэл учруулсан хэрэгтэй холбоотойгоор Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү дараах мэдээлэл өглөө. 

 

"Энэ сарын 22-23нд ОХУ-аас Д нь Монгол Улсад ирсэн. Ирэхдээ хил дээр  Б гэгч залуутай танилцаж түүний байрыг түрээслэхээр есдүгээр сарын 24-ны өдөр тухайн байршилдаа очсон. 


Тухайн Монгол иргэний байрны танил болох хүмүүс Б-ийн гэрт орсон. Уг байршилд 4 хүн байснаас. Гурван Монгол, нэг ОХУ-ын иргэн байжээ. 


Мөрдөн шалгах ажиллагаа хийгдсээр байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын Элчин сайдаас асууна гэх ташаа мэдээлэл гарсан байна. Тухайн иргэн ямар нэгэн дипломат эрх ямба байхгүй. Уг иргэнийг саатуулах үйл ажиллагаа оройтсоныг хүмүүс буруугаар ойлгосон байх. 

 

ОХУ-ын иргэн Д-г шүүгчийн зөвшөөрөлгүй 48 цагийн саатуулах арга хэмжээг авсан. Мөн тухайн нөхцөлд байсан хоёр Монгол иргэнийг мөн саатуулсан. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл нь мөрдөн шалгах ажиллагааны дараагаар тодорхой болно" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
гадаадынханд ял шийтгэл өгдөггүй цор ганц улс бол монгол. мангар болохоор одоо яая гэхэв. гадын бүх гэмт хэрэгтнүүд цугларвал таарах дауны синдром нэрэндээ таарчихсан халтрууд
2022-09-27