Шүүх хурлын дараа Жонни Депп өмгөөлөгч Жоел Ричтэй болзож эхэлжээ
Дэлхийн алдарт кино од Жонни Депп экс эхнэртэйгээ шуугиулсан шүүх хурал эцэслэгдээд удаагүй байна. Хэсэг хугацаанд ганцаараа тайван амьдралыг хүсэж байна хэмээсэн Жонни Депп шинэхэн найз бүсгүйтэй болсон талаар гадны хэвлэлийнхэн сенсац дэгдээгээд эхэлжээ.
Хамгийн хачирхалтай нь Жонни Депп, Эмбер Херд нарын шүүх хурлын үеэр Их Британид түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан Жоел Рич хэмээх бүсгүй юм.
Өмгөлөөгч бүсгүй Амбер Хердийн хэргийн шүүх хуралд Деппийн багт байгаагүй ч хэд хэдэн удаа шүүх хуралд оролцож ард нь дэмжлэг үзүүлж байжээ.
Жонни Депптэй танилцах үедээ Жоел гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй байжээ. Тэднийг хэдийнээс эхлэн болзож эхэлсэн нь тодорхой бус байгаа ч хамгийн багадаа жил орчим болзож байгаа гэж эх сурвалжууд мэдээлсэн юм.
Жоел Лондонд амьдардаг бөгөөд олон улсын хуулийн фирмтэй хамтран ажилладаг. Тэрээр гүтгэлэг, хувийн нууц, зохиогчийн эрхийн маргааны чиглэлээр мэргэшсэн, үйлчлүүлэгчдийн нэр хүндийг нь хамгаалахаар ажилладаг бүсгүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ