Долларын ханш 3440 төгрөгт хүрлээ

Долларын ханш 3440 төгрөгт хүрлээ

 

Арилжааны төвүүдэд өнгөрсөн сард ам.доллар 3150-3200 төгрөг болж буурсан. Харин өнөөдрийн байдлаар  Монголбанкны ам.долларын ханш 3279 төгрөгт хүрсэн бол "Найман шарга"-д 3440 төгрөг болж зах зээлийн ханш 151 төгрөгийн зөрүүтэй болов. 

 


Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950 төгрөгөөс 3350 төгрөгт хүрсэн билээ. Харин арилжааны банкууд хязгаарлалтаа тодорхой хэмжээнд сулруулснаар энэ хөөсрөл бууж эхэлсэн.

 

Гэвч  энэ хөөсрөл дахин үүсч ам.долларын ханш 3500 төгрөг давах эрсдэлтэй байгааг эдийн засагчид анхааруулж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Одоо болно. МАН засаглаж чадахгүй бна.
2022-09-23
Origoo tahianii meneger hontsiin shees hontsiin huuhed
2022-09-23