Архидан согтуурсан залуус "муухай харсан" гэх шалтгаанаар бусдыг зодож гэмтээжээ
2022-09-23

Бат, Оч нар нь архидан согтуурсан үедээ “муухай харлаа” гэх шалтгаанаар хохирогч Болдыг баарны гадаа бүлэглэн зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулжээ.

 

 

Уг гэмт хэргийг дээрх хоёр этгээд бүлэглэж үйлдсэн учир Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ тохиолдолд 2.700.000-4.000.000 төгрөг хүртэл торгох ял, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульд заасан байдаг. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд  Бат, Оч нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.

 

Шүүхээс тэднийг 23 настай, гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээний зардлыг нотлох баримтын хүрээнд төлсөн, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж, нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэн, хорих ял оногдуулаагүй байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
mungu ni bagatahaa bsn zaluus bn.10-100 sayaar torgo.muuhai harj baigaa yum shig nvdtei ch hvn baij bolno sh.anij yavah bolj bna yy.shorond hii
2022-09-23