“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг 10 дугаар сард зохион байгуулна
2022-09-23

 

НӨАТ-ын сугалааг илүү ил тод, иргэд хянах боломжийг бүрдүүлсэн хувилбараар есдүгээр сарын баримтаар 10 сард зохион байгуулна гэлээ.

 

Сангийн сайд Б.Жавхлан


"Есдүгээр сарын НӨАТ-ын баримтаар аравдугаар сард сугалааг зохион байгуулна. НӨАТ-ын сугалаан дээр нилээдгүй дэвшилттэй ажлуудыг хийж байгаа. 


Өмнө нь уншуулсан бүх баримтын сериал сугалаанд оролцдог байсан бол одоо зөвхөн баталгаажуулсан баримтууд  сугалаанд оролцох боломжтой. 


Энэ бүхнийг иргэд ухаалаг утаснаасаа аппликейшн дээрээсээ өөрийн уншуулсан бүх баримтыг сугалаанд орж байгаа эсэхийг харна. Цаашлаад сугалаа амьдаар явж байхад нэг нэг цифрээр бөмбөлөг унахад таны хожих магадлал автоматаар тооцоологдох гэх мэт ил тод илүү сайжруулсан байдлаар сугалааг зохион байгуулна. 


Тавдугаар сарын сүүлээс НӨАТ-ын сугалааг зогсоосноос хойш баримт уншуулах нь 50 хувь буурсан. Энэ нь цаашлаад НӨАТ-ын орлогод ч сөргөөр нөлөөлөх эрсдэл гарч байгаа. 


Мөн төлбөрийн баримт уншуулахгүй, НӨАТ хамрагдалт багасах нь далд эдийн засгийг сэргээх, ил болж байгаа хэсгээ буцаагаад далд хэлбэр рүү оруулах өндөр эрсдэл байна. 


Тиймээс НӨАТ-ын сугалааг илүү ил тодъ, шударга, хүртээмжтэй, ард иргэд өөрсдөө хянах, өөрсдөө сугалааны оролцогч байх боломжуудыг шинээр нээж байгаа учраас сугалааны арга хэмжээ дахин явагдахад олон нийт дэмжиж, НӨАТ-ын хамрагдалт илүү нэмэгдэнэ гэж бодож байна" гэв. 

Shuud.mn
Сонин хачин