Агаарын тээврийн Хүннү Эйр компани долоо хоногийн мягмар, пүрэв, бямба, ням гаригт Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд нислэг үйлдэж байна.
Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн 09 дүгээр сарын 24-ний өдрийн нислэгийн суудал дүүрч, тийзгүй болжээ. Тиймээс Хүннү Эйр компаниас 09 дүгээр сарын 24-ний өдрийн 16.30 цагт нэмэлт нислэг зарлалаа. Дөнгөж сая авсан мэдээллээр тус нислэгийн есөн суудал үлдээд байгаа бөгөөд тийзний үнэ нь 1 144 500 төгрөгийн үнэтэй байна.
Мөн тус компанийн 09 дүгээр сарын 27-ны өдрийн нислэгийн суудал дүүрчээ.
Уншиж байна |