Давж заалдах шатны шүүх Ч.Мөнхбаярт оноосон ялыг хэвээр үлдээлээ
2022-09-22

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20, 21-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хаалттайгаар хянан хэлэлцлээ. 

 

 

Түүнд холбогдох хэрэгт Тагнуулын Ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ч.Мөнхбаярыг “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хуралдаж Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Төрийн болон албаны нууцтай холбоотой” үндэслэлээр хаалттай явуулсан болно.



Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зөнөсөн Баасан өмгөөлөх чадваргүй л дээ
2022-09-23
зочин:
Vхсэний чинь хужаа... наад буриад чинь Oросын элчин Aзизовын угаадасны гөлөг..
2022-09-22
улсын мөнгө идсэн цайчихсан хулгайч зандалчингуудаа яллаж чадахгүй хэвтэж х у ж а а г и й н даалгавраар эх орончдоо яллана гэдэг бол гутамшиг, энэ гутамшиг үйл хэрэг эзэн захиалгчтайгаа түүхийн хуудасанд үлдэх биз
2022-09-22
зочин:
Vхсэний чинь хужаа... наад буриад чинь Oросын элчин Aзизовын угаадасны гөлөг..
Баасан яаж өмгөөлж чадахав дээ. Ер нь бол оросуудтай хэт сүжрээд төр засгийн бодлогыг эсэргүүцээд байсан нь үнэн. УЦС асуудал
2022-09-22
зочин:
цаазал
2022-09-22