“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хүүхдийн төв сувилалд ажиллалаа
2022-09-21

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2022 оны есдүгээр сарын 21-ний өдөр Хүүхдийн төв сувилалын үйл ажиллагаатай танилцлаа.

 

Эрүүл мэндийн сайд тус сувиллын эмчилгээ үйлчилгээтэй танилцаж эмч ажилчдын санал хүсэлтийн сонслоо. Энэ  өдөр мөн хүүхдийн төв сувилал 2022 оны  анхны 3 ихэр хүүхдээ сувилахаар хүлээж авч буй үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцан эх ба хүүхдэд эрүүл энхийг хүсэж гарын бэлэг өгөв. 

 

Тус сувилал нь 1967 онд Өнчин Нялхсын сувилал нэрээр анх байгуулагдсан ба 1,260-1,380 хүүхдийг хүлээн авч 20 гаруй эмчилгээ 42 нэр төрлийн хоолоор үйлчилдэг ба 122 эмч ажиллагчидтай  нийт 90 ортой Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага юм.

 

Мөн тус сувилалд хандивлагчийн дэмжлэгээр барьсан тоглоомын талбайн нээлтэд оролцлоо. Энэ талбай нь  эко, аюулгүй, өргөсгүй модоор бүтээгдсэн тоглоомын тус сувилалд эмчлүүлж буй суурь өвчтэй хүүхдүүд болон сувиллаар үйлчлүүлж буй хүүхдүүдийн биеийн бас сэтгэхүйн хөгжилд онцгой хувь нэмэртэй юм.

 

 

Энэхүү эко, аюулгүй иж бүрэн тоглоомын талбайг бүтээхэд хувь нэмэр оруулсан Азийн сангийн тэргүүн, "Анхны мянган алхам" ТББ-ын санаачлагч гишүүн Марк Коениг болон түүний гэр бүл тус ТББ-ын гүйцэтгэх захирал Юүри Хацусэ, УЗ-ын захирал Н.Ундраа болон эцэг эх, асран хамгаалагч эмнэлгийн удирдлагуудад Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлэв.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Shuud.mn
Сонин хачин