Ургац хураалтад 3000 гаруй цэрэг, оюутан ажиллаж байна
2022-09-21

Энэ онд улсын хэмжээгээр 378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 588.5 мянган га-д тариалалт хийсэн.

 

 

Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн  тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.

 

Өнөөдрийн байдлаар 31.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа, үүнээс 30.3 мянган га-гаас 36.3 мянган тонн улаанбуудай, 7.9 мянган га-гаас 92.9 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 35 мянган тонн хүнсний ногоо, 2.9 мянган га-гаас 9.4 мянган тонн тэжээлийн ургамал, 3.8 мянган га-гаас 1.2 мянган тонн тосны ургамал хурааж аваад байна.

 

Улсын хэмжээнд  5 их, дээд сургууль ЗХЖШ-ийн 18 анги нэгтгэлээс нийт 3102 оюутан, цэргийн албан хаагч ургац хураалтад оролцохоор аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. 
 

Shuud.mn
Сонин хачин
ардчилсан нам зориуд бүх үйлдвэр сангийн аж ахуйг хааж ямар ч орлогогүй болгож бид нарыг хорлосон одоо шагнуулаад баатар болоод үхэтлээ зовсон бид нар хог юмуу
2022-09-21
сангийн аж ахуйд ажилладаг байлаа. сангийн аж ахуйнуудыг хаалгүй компани болгосон бол 90ээд онд бид нар өлбөрч үхэхгүй байсан гэтэл олон хүн өлбөрч үхсэн найз маань бүр 3 сар юу ч идээгүй гээд бүр яс арьч болтлоо тураад амиа хорлосон. бас 1 найз маань тайван руу хүний наймаагаар ороод үхчихсэн. би ч бас солонгост хүний наймаагаар ирсэн ч оргоод амьд
2022-09-21