Алдарт дуучин Адам Левин эхнэрээ хуурч буй баримтууд дэлгэгджээ

Алдарт амьд хөгжмийн хамтлагуудын нэг “Maroon 5” хамтлагийн гоцлол дуучин Адам Левин гурав дах хүүхдээ хүлээж байна. Түүний үзэсгэлэнт гэргийг Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр Бехати Принсло гэдгийг дэлхий дахин мэдэх биз ээ. Загвар өмсөгч, дуучин хоёр 2014 онд гэрлэж, 2016 онд Дусти Роуз охинтой болж , 2018 онд Жио Грейс мэндэлжээ.
Элисон Розеф хэмээх эмэгтэй түүнээс ирсэн зурвасыг тик ток платформ дээр дэлгэж шуугиан тариад байна. Цаашлаад Тик Токер Сумнер Страв гэх эмэгтэй дуучин Адамтай нэг жил орчим болзож байгаа тухайгаа хэлсэн байна.
Мөн түүнчлэн хувийн мессежээр түүнд удахгүй аав болно, хэрэв хүү бол түүнийг Сумнер гэж нэрлэнэ гэж бичжээ. Бусдад үзүүлэхэд тохиромжгүй зурвасууд ч хэд хэд байгааг дурдсан тэрээр "Манай найзууд энэ тухай мэдэж байгаа. Тэд бүр шокнд орсон. Өөр ийм зүйл тохиолдсон охид бүсгүйчүүд байвал түүнийг ил болгох хэрэгтэй гэж бодож байна. Би түүний эхнэрийг маш их өрөвдөж байна. Хэн ч ийм зүйлийг туулах ёсгүй" гэжээ.
Хэдийгээр Адам Левин, Бехати Принсло нар Самнерын ярианд одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа ч хосуудын зарим шүтэн бишрэгчид дуучинг эхнэрээсээ урваж байсан тул энэ удаад ч мөн эхнэрээ хуурсан байж магадгүй гэж үзэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ