“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монголд эмчлэгдэх боломжгүй байсан зүрхний титэм судасны эмчилгээг УНТЭ-д нэвтрүүллээ
2022-09-20

 

Эрүүл мэндийн яамнаас Монголд эмчлэгдэх боломжгүй байсан 26 өвчний тоог бууруулж шинэ технологи нэвтрүүлэх чиглэлд цогц төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар 6 өвчнийг монгол улсад эмчилдэг болсон. Үүний нэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шинээр нэвтрээд буй “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази” эмчилгээ юм.  Эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, ЭМД-д санхүүгийн зохицуулалт хийх цогц төлөвлөгөө шаардлагатай байдаг. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас бодлогоор 870 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, АНУ-д үйлдвэрлэгдсэн Philips брэндийн  зүрхний титэм судасны хэт авиан оношилгооны  Volcano аппарат,  АНУ-ийн Teleflex брэндийн гол судасны баллон шахуурга зэргийг нийлүүлж  өнөөдөр УНТЭ-ийн Зүрхний төвийн зөвлөх эмч Х.Батмягмараар ахлуулсан Зүрхний мэс заслын баг 5 тохиолдолд эмчилгээг амжилттай хийгээд байна. 


 
 

Энэ төрлийн эмчилгээг эх орондоо хийж эхэлснээр А/370 тоот тушаалын Г-7, Г-11 заалтаар гадаад улсад эмчлүүлэх шаардлагагүй боллоо.  Уг оношоор гадаадад эмчлүүлэхэд 250-350 сая төгрөгийн өртгөөр эмчлүүлдэг байсан бол одоо УНТЭ дээр энэ төрлийн эмчилгээг нэвтрүүлснээр мэс заслын нэг удаагийн хэрэгслийн зардал нь 25-30 орчим саяд багтаж байгаа бөгөөд иргэнээс гарах төлбөрийг хамгийн бага түвшинд байлгах санхүүгийн зохицуулалтууд  ЭМД дээр хийгдэж байна.  Өмнө нь УНТЭ, УГТЭ-ийн зүрхний эмч нар Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээний хөнгөн хэлбэрүүдийг ангиографийн тусламжтайгаар хийдэг байсан. Хүнд хэлбэр нь  ЭМС 2017 оны А/370 тоот тушаалын Г-7, Г-11 заалтаар гадаад улсад эмчлүүлэх жагсаалтаар гадаад улсад эмчлүүлдэг байсан. Гол судасны баллон шахуурга дэмжлэг үзүүлэгч зүрх хамгаалах төхөөрөмжгүйн улмаас зүрх судасны хавсарсан хүнд эмгэгийн эмчилгээ, мэс заслыг Монголд эмчлэх боломжгүй, энэ төрлийн мэршсэн мэргэжлийн эмчээр удирдуулсан баг байхгүй байсан тул энэ мэс заслыг хийх боломжгүй байсан. “Зүрхний титэм судасны хэт авиан оношилгооны  хамгийн сүүлийн үеийн VOLCANO аппарат нь титэм судасны нарийслын анатомийн бүтэц, стент судасны хананд сайн шахагдсанг оношилдог оношилгооны өндөр чадамжтай аппарат юм.”Шинэ технологи нэвтрүүлэхэд тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаас гадна хүний нөөцийг бэлтгэх нь хамгийн чухал байдаг. УНТЭ-ийн Зүрхний төвийн зөвлөх эмч Х.Батмягмар нь Франц улсад энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн бол тасгийн эмч, инженер, техникч нар БНСУ, АНУ зэрэг улсуудад зүрх, судасны чиглэлээр суралцаж төгссөн юм.


  

 

 

Эх сурвалж: ЭМЯ

Shuud.mn
Сонин хачин