“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Н.Цогбадрах: Жилийн дөрвөн улиралд тарваган тахал гарах өндөр эрсдэлтэй
2022-09-20

Есдүгээр сарын 20-ны өдөр ЭМЯ-наас тарваган тахал өвчний талаар урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэлээ. 

 


Зоонозын өвчин судлалын танхимын захирал Н.Цогбадрах мэдээлэл өглөө. 


"17 аймгийн 137 сумыг тарваган тахлын голомттой бүс нутаг гэж үздэг. Гэвч өнөөдрийн байдлаар голомтгүй аймгуудаар ч мөн тарвага зөөвөрлөгдөн орох өндөр эрсдэлтэй байгаа юм. Тухайлбал зоонозын өвчин судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар 147 удаагийн дуудлагаар хянан шалгах постууд дээр хот руу орж ирэх байгаад баригдсан 827 ширхэг тарвага хураагдаж, шинжилгээ хийгдсэн байна. 


Энэ нь хот суурин газар, аймгууд руу тарваган тахлын өвчин зөөвөрлөгдөн орж байгаа өндөр эрсдэлийн харуулж байгаа юм.  Энэ жилийн хувьд хэдийгээр тарвагыг агнах хуулийн хорионы хугацаа дуусаагүй байгаа ч агналт маш их байна. 


Энэ он гарсаар тарваган тахлын зургаан сэжигтэй тохиолдол гарсан. Есдүгээр сарын 11-нд Ховд аймгийн Цэцэг суманд мөн энэ сарын 17-нд Жаргалант суманд тарваган тахлын хоёр өвчлөл бүртгэгдлээ. Хоёрдугаар тохиолдол болох Жаргалын сумын иргэний нэгдүгээр хавьтал нь Улаанбаатар хотод орж ирсэн байгаа. Үүнийг нь бид явсан маршрутын дагуу шуурхай тогтоон бүх явсан газарт халдваргүйжүүлэлт хийж урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулсан.


Энэ бүхнийг дүгнэхэд тарваган тахал бол зөвхөн байгалийн голомттой газар бус хүн ам олноор төвлөрсөн нийслэл хотод ч зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй.


Бид тарвагыг улирлын чанартай гэдэг байсан бол өнөөдөр ердийн хөргөгчид хадгалснаар нян бүрэн устдаггүй. Иймд жилийн дөрвөн улиралд ч тарваган тахал гарах эрсдэлийг гаргаж байгаа юм. Иймд иргэд голомтод бүс нутгуудаас агнасан тарвагыг хаанаас ирсэн гэдгийг мэдэхгүй, эх үүсвэрийг мэдэхгүйн улмаас хүнсэндээ хэрэглэх, эд эрхтнийг нь эрүүл мэндэд сайн гэж хэрэглэх нь өөрсдийгөө төдийгүй ойр орчмын хүмүүсээ эрсдэлд хүргэх аюултай.   Үүнээс сэргийлэхийн тулд ард иргэдийг онцгой анхаарахыг хүсэж байна" гэлээ. 

 


Тарваган тахал өвчнөөс сэргийлье Улсын хэмжээнд 2022 оны эхний есөн сарын байдлаар тарваган тахлын аюулын А зэрэглэлд 27 сум. Б зэрэглэлд 25 сум, В зэрэглэлд 26 сум буюу нийт 78 сум тарваган тахлын байгалийн голомтын идэвхтэй бүсэд хамаарагдаж байна.

 

Тодруулбал, 2022 оны есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Ховд аймгийн Мөст, Цэцэг суманд тус тус 1, Жаргалант 2, Говь-Алтай аймгийн Цээл суманд 1, Баян-Өлгий аймгийн Өлгий Суманд 1 буюу нийт 6 удаагийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 2 тохиолдол буюу Ховд аймгийн Цэцэг Суманд есдүгээр сарын 13-нд “Тарваган тахлын булчирхайн” хэлбэр, Ховд аймгийн Жаргалант Суманд есдүгээр сарын 19-нд “Тарваган тахлын булчирхайн хэлбэр, үжил хэлбэрээр хүндэрсэн онош батлагдсан.

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-20