Румын Улсын Мамаиа хотноо 14,16,18 насны шатрын ДАШТ энэ сарын 5-17-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын 10 шатарчин өрсөлдсөн юм.
ДАШТ-ий 16 насны охидын ангилалд Дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлэв. Тэрээр найман жилийн өмнө ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон ДАШТ-ий 8 хүртэлх насны ангилалд мөн түрүүлж байсан билээ.
Түүнчлэн Д.Мөнхзул 2017, 2018 оны сурагчдын дэлхийн аварга, 2014, 2016 оны Ази тивийн аварга бөгөөд 2015, 2019 оны сурагчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Харин өнөө жил Дэлхийн шатрын 44-р олимпиадад Үндэсний шигшээ багийн нөөц тоглогчоор оролцож амжилттай тоглоод буй.
Тэрээр ийнхүү ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүлснээр Олон улсын мастер/WIM/ цолны болзол хангаж байна.
Уншиж байна |