”Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарын албаны хүмүүс оролцлоо.
17 дахь удаагийн Намрын ногоон өдрүүд нэгдсэн арга хэмжээнд нийслэл, орон нутгийн 400 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж байна. Энэ сарын 25 хүртэл үргэлжлэх үзэсгэлэн худалдаанаас 2500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс худалдан авах боломжтой юм.