“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
МУИС сургалт судалгааг хөгжүүлэх сантай боллоо
2022-09-16

 

Өнөөдөр /2022.09.16/ “МУИС-ийн сургалт судалгааг хөгжүүлэх сан”-гийн нээлт болж тус санд өөрийн хийсэн судалгааны шимтгэлээр өндөр дүнтэй хувь нэмэр оруулсан МУИС-ийн 29 багшид талархал гардууллаа.

 

Үйл ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг:

 

МУИС-ийн багш нарын судалгааны үр дүнд хуримтлагдсан мөнгө үрэгддэггүй, хуримтлагддаг байх ёстой гэсэн зарчим барьж байгаа. Энэ хуримтлалын хүүгээр, үйл ажиллагааны үр ашгаар судлаачийг дэмждэг, дараагийн судалгааны ажлыг хэрэгжүүлдэг байх юм. Энэхүү сангийн эхлэл суурийг манай багш нар өөрийн хичээл зүтгэлээр бүрдүүлж чадлаа” хэмээн талархал илэрхийлэв.

 

“МУИС-ийн сургалт судалгааг хөгжүүлэх сан”-д одоогоор нэг тэрбум орчим төгрөгийг МУИС-ийн 140 гаруй багш, ажилтнууд 2014 оноос хойш гүйцэтгэсэн төсөл, хөтөлбөрийн шимтгэлээр бүрдүүлсэн юм.

 

Тухайлбал, гадаад, дотоодын байгууллага, хувь хүний санхүүжилт, захиалгаар хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөр, гэрээт болон сонгон шалгаруулалтын ажил, лицензийн гэрээ зэргийн шимтгэл нь “МУИС-ийн сургалт судалгааг хөгжүүлэх сан”-д байрших бөгөөд энэхүү мөнгө ямар нэгэн зүйлд зарцуулагдахгүй, харин сангийн үндсэн хөрөнгийн хүүгээр багш судлаачдын судалгааны ажлыг санхүүжүүлэх юм.

 

Сургалт судалгааг хөгжүүлэх сан буюу Эндаумент сан нь аливаа их сургуулийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалж, профессор багш, суралцагчдад боломж олгож, санхүүгийн олон талт эх үүсвэр бүрдүүлж, эрдмийн эрх чөлөөг хангах чухал ач холбогдолтой бөгөөд дэлхийн шилдэг их сургуулиудад санхүүгийн олон талт эх үүсвэрийн сонгодог загвар болдог төдийгүй эндаументийн хэмжээгээрээ их сургуулиуд өрсөлддөг байна.

Shuud.mn
Сонин хачин