BLACKPINK хамтлагийн шинэ уран бүтээл фенүүдийнх нь хүлээлтийг давлаа

Өмнөд Солонгосын алдартай хамтлаг болох BLACKPINK хамтлаг есдүгээр сарын 13-ний шөнө дундад "Shut down" дууныхаа танилцуулга бичлэгийг Youtube хаягаараа цацсан.
Уг уран бүтээлээ есдүгээр сарын 16-ны 12 цагт дууны бичлэгийг бүрэн эхээр цацлаа. Цаг гарны хугацаанд найман сая гаран хүний хандалтыг аваад байна.
Энэ удаагийн маш олон хүний хүлээлт үүсгэсэн "Shut Down"-д Niccolò Paganini-гийн сонгодог хийлийн гоцлол "La campanella" аяыг хамтлагийн өвөрмөц хип төрхтэй хослуулан онцгой хэмнэлийг гаргажээ.
Өөртөө итгэлтэй нэгний тухай өгүүлэх хачирхалтай дууны үг, дууны нэр нь сонсогчдыг алмайруулсан, сэтгэл татам аялгуу байв. Мөн "Shut Down" дууны MV /бичлэг/ нь YG Entertainment-ын бүх цаг үеийн хамгийн өндөр төсвөөр бүрдсэн клип хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ