Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр уулзаж, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар ярилцжээ. Уулзалтын үеэр яригдсан асуудлын талаар Эрүүл мэндийн сайд мэдээлэл өглөө.
Тэрээр хэлэхдээ:
"Өнөөдрийн уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас арга зүйн зөвлөгөө, мэргэжлийн туслалцаа хүссэн юм. Н.Учрал сайд эрүүл мэндийн цахимжилтад тулгарч буй саад бэрхшээлийг ойлгож хоёр сайдын хамтарсан тушаал гаргах замаар тулгарч буй асуудлыг шийдэх ажлын хэсгийг байгуулна.
Үүнд иргэн бүр И-карттай болж аль ч эмнэлэгт очсон таны мэдээллийг цахимаас харж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэнэ. Цаашид эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулна. Энэхүү ажлыг Эрүүл мэндийн салбар олон жилийн өмнөөс хийж эхэлсэн.
Иргэд очсон эмнэлэг болгондоо карт нээлгэж, эмнэлэг хооронд шинжилгээний цаас, бичиг баримт зэрэг зүйлсийг чирж явдаг. Үүнийг өөрчлөхийн тулд л эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь цахимжуулах хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн" гэв.
Уншиж байна |