“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол-Оросын харилцаанд сэв суулгах хуурамч мэдээлэл тараасан хүнийг олж тогтооно
2022-09-16

 

Украины дайнд сайн дурын цэрэг элсүүлнэ гэсэн мэдээллийг няцааж Батлан хамгаалах яам тайлбар хийлээ.

 

Уг асуудлаар Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар дараах тайлбарыг өгөв. 

 

"2022  оны есдүгээр сарын 15-наас цахим орчинд МУ-ын батлан хамгаалах яам  ОХУ-ын батлан хамгаалах яамны лого таних тэмдгийг ашиглаж, сайн дурын цэрэг татлагыг явуулж байна гэсэн хуурамч мэдээлэл эрчийг авсан. Энэ мэдээлэл тэр чигтээ хуурамч. Монгол-Оросын харилцаанд сэв суулгах хуурамч мэдээлэл тараасан хүнийг олж тогтооно. 

 

Монголын үндэсний аюулгүй байдалтай холбоотой цаашид ч хор хөнөөл учирч болох байж болохгүй хуурамч мэдээлэл гарсан тул Монгол-Оросын харилцаанд сэв суулгах  мэдээлэл тараасан хүнд маш том хариуцлага хүлээлгэнэ.

 

Цахим орчинд гарч буй мэдээлэлд цензуртэй хандах шаардлагатай.  Энэ бол маш ноцтой асуудал. өнөөдөр энэ мэдээллийг харсан бусад улс орнууд яаж харах бол, Энэ бол Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах, цаашлаад төрийн бодлогыг илт эсэргүүцсэн үйл ажиллагаа юм" хэмээв. 

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-18
Ахын сэтгэлд сэв суулгалаа гэждандаа сүр бадруулах юм .Биднээс өөр улс одоо ивануудаас аых аа больсон
2022-09-17
Эргүү пмаа:
Монгол Оросын харилцаанд сэв буулгах бишээ, малаа. Монголыг дэлхийд муухай харагдуулах худал юм түгээсэн гээч
2022-09-17
Иргэн:
Энэ бол орос 3р сургууль хавиас тэднийг дэмжигчдээс азижав өвгөн тэд нар дараасан байж мэднэ шүү
2022-09-16
Ха ха, ухаангүй ноёнд урагшгүй албат:
Юун монгол-оросын харилцаанд сэв суух вэ? Үнэн бол монгол-оросын харилцаа энэ дэлхийн хаа ч байхгүй хэмжээнд батжих бус уу? Харин монгол болон оросоос бусад бүх улсын харилцаа хага үсрэхээр юм байсан даа. Эргүү генерал буруу газраас гэмтэн хайж байна уу даа?
2022-09-16
иргэн:
ЭНЭ СҮРЖИН СҮРЖИН ЦОЛ ХЭРГЭМТЭЙ ЦЭРЭГ ЗАРЖ ХУЛГАЙ ХИЙЖ СУУДАГ БХЯ ГЭГЧИЙГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ГАНЦ ДРОНООР СҮЙРЭХ АРМИ АЖИЛЛАДАГ ГАНЦ БУУГҮЙ БАЙЖ ЯАХ ЮМ ЕР НЬ ХЭНТЭЙ БАЙЛДДАХ ЮМ ОРОС УУ ХЯТАД УУ
2022-09-16
ийм тэнэг юм бичих хүн бх уу? эргэлзээтэй
2022-09-16
Hatuu shiitge
2022-09-16
зочин:
АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД АМАРСАН ХҮМҮҮСИЙН АНХААРАЛ ТӨВЛӨРСӨН ҮЕЭР ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ЦУУРХАЛ ЗОРИУД ТАРААДАГ ХЭСЭГ БҮЛЭГ БАЙХ ШИГ БНАА. ЭРХ МЭДЛЭЭ АЛДСАН, ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ НЬ ЗӨРЧИГДСӨН, ХУЛГАЙ ЗЭЛГИЙ ЛУЙВАР, АВЛИГА НЬ БАРИГДСАН ЭСХҮЛ БАРИГДАХ ДӨХСӨН БУЗАР АРГААР МӨНГӨЖСӨН ЭТГЭЭДҮҮД УЛС ОРОН ТӨР ЗАСГИЙН СЭРГЭ ГЭХЭЭР ИЙМ ҮЙЛДЛҮҮД УДАА ДАРАА ХИЙЖ БАЙНА ГЭЖ ОЛОН ТҮМЭН ХАРДАХ БОЛЛОО. БЕНЗИНИЙ ҮНЭ, СОЛОНГОСЫН ДАМЖИН ӨНГӨРӨХ ЗЭРГЭЭР ЭЗЭН БИЕГҮЙ ЭЛДЭВ ЦУУРХАЛ ГАРГАЖ ТҮҮНЭЭ ЭЛДЭВ АРГААР ТАРААЛГАДАГ ТИЙМ ГЭМТ ХЭРГИЙН ЧАНАРТАЙ БҮЛГИЙГ ХЭН ЗОХИОН БАЙГУУЛААД БАЙНА ВЭ ГЭЖ ХҮМҮҮС ХАРДАЖ БАЙНА. НӨГӨӨ ЕРӨНИЙЛӨГЧ АСАН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ БАЙДАГ ЮМ БИШ БАЙГАА, ТЭР ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ЁСТОЙ ГЭЖ ХҮМҮҮС ХАРДАХ ЭРХИЙНХЭЭ ҮҮДНЭЭС АСУУЖ БАЙНА. ТӨР ЗАСАГ ХОЛБОГДОХ ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ХЭДИЙНЭЭ АНХААРААД ЭХЭЛСЭН БАЙЛГҮЙ.
2022-09-16