Үндэсний номын баярыг энэ жил 32 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр буюу есдүгээр сарын 16-ны 13:00 цагаас нээх юм. "Илүү их уншъя" уриатайгаар зохион байгуулж буй "Номын баяр 2022" арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.
Номын баярын хөтөлбөрт:
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”,
“Хүүхдийн номын хүрээ”,
“Үндэсний бичиг соёл, номын хүрээ”,
“Соёлын бүтээлч, үйлдвэрлэлийн хүрээ”,
Шинэ номын үзэсгэлэн, төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа,
Урлагийн тоглолт зэрэг 15 хөтөлбөрийн хүрээнд орон даяар гурав хоног үргэлжилнэ.
УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.
Энэ жилийн хувьд номын баярын хамгийн том онцлог нь бүх нийтээр тэмдэглэх хуультай болсон гэдгээрээ илүү өргөн цар хүрээг хамарсан билээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үйл ажиллагаа цар тахалтай холбоотойгоор аймгуудад харилцан адилгүй зохион байгуулахаар болсон байна.
Мөн хамгийн онцлог номуудын нэг бол Цахим орчинд хамгийн их хандаллтай байдаг группын ном хэвлэгдэхээр болжээ. Энэхүү номын нэр бол "Choirongoo". Тэрээр фейсбүүк хуудсанд нийтлэгдсэн эхний 50 түүхээр ном гаргажээ. Тус номонд “Хүмүүсийн өнгөцхөн харж, сөргөөр дүгнэдэг тэр бүхний цаана хүний амьдрал байдгийг сануулж, яг яагаад тэр хүн тэгж яваа юм бэ, юу бодож явдаг вэ гэхчлэн цаад учир шалтгааныг нь таниулж чадвал хүмүүс тухайн асуудалд илүү уян хатан хандаж, зөвөөр ойлгодог болно.
Бид нийгмийг соён гэгээрүүлнэ гэх мэт худлаа том үг хэлэх нь хаашаа ч юм, гэхдээ хүмүүст тодорхой хэмжээнд нөлөөлөөд, харах өнцгийг нь тэлж чадвал нийгэмд байгаа ялгаварлан гадуурхалт өчүүхэн ч гэсэн багасна гэдэгт л "Чойронгоо"-ийн утга учир байгаа юм" хэмээн хүмүүсийн бодит түүхийг өгүүлсэн ном худалдаалагдаж аж.
Уншиж байна |