Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 09 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд нийт 1308 дуудлага мэдээлэл хүлээн ирж, зам тээврийн ослын шинжтэй 972 дуудлага хүлээн авчээ. Зам тээврийн ослын улмаас 48 хүн гэмтэж бэртсэний 25 нийслэлд, 23 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь хохирсон байна.
Хүүхэд өртсөн 12 осол бүртгэгдэж, 13 хүүхэд гэмтсэн байна. Осолд өртсөн хүүхдүүд 10 явган зорчигч, 3 зорчигч байв.
Гудамж замын хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 401 зөрчил илрүүлжээ.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ
Уншиж байна |