'Squid game 2'цувралд Хо Ён Жун, Ви Ха Жун нар тоглох нь батлагдав
“Squid Game” гэдгийг монголчилбол “Наймаалжин тоглоом” гэж орчуулж болох юм. “Squid” гэдэг нь бидний мэдэх наймаалжтай ижил төрөл, зүйлийн далайн амьтан бөгөөд монгол хэлэнд түүнд тохирох нэршил байдаггүй аж. Нэгдүгээр улирлаараа дэлхийн ихэнх хүмүүсийг өвөрмөц өнгө төрх, шинэлэг санаагаараа давамгайлж чадсан Өмнөд Солонгосын цуврал кино билээ.
"Squid Game"-ийн шинэ улирал 2024 онд гарна.
Хэдхэн хоногийн өмнө "Эмми"-д "Squid Game" цуврал ялалт байгуулснаар тус киноны хоёрдугаар улирлын ангиуд асар их хүлээлт үүсгэх болов. Sung Kihoon (Lee Jungjae тоглосон)-ын өшөө авалтыг голлонсон цувралын шинэ бүлэг 2024 оны хоёрдугаар хагаст шинэ улирал гарах гэж байна.
Өдгөө 50 настай найруулагч Hwang Dong Hyuk нь “Silenced” (2011), “Miss Granny” (2013), “The Fortress” (2017) кинонуудаараа алдартай нэгэн юм. Тэрээр өөрийнхөө анхны олон ангит бүтээлийн тухай “Томчуудын амьдралын төлөөх эцэс төгсгөлгүй тэмцлийг хүүхдүүдийн тоглоомтой холбож, хамгийн гэгээлэг дурсамжууд хэрхэн аймшигтай болон өөрчлөгдөж буйг кино болгон хийхийг хүссэн” гэж хэлжээ.
Цувралын зохиолч, продюсер Hwang Donghyuk "Lee Jungjae, Lee Byunghun, Gong Yoo" нарыг шинэ улиралд эргэн ирэхийг баталсан ч бусад жүжигчдийн талаар хараахан батлагдаагүй байна.
Нэгдүгээр улирлын гол дүр байсан Jung Hoyeon, Wi Hajoon нар шинэ улиралд гарч магадгүй нь тодорхой болсон.
Hwang Donghyuk саяхан өгсөн ярилцлагадаа хоёрдугаар улиралд шинэ "тоглоомууд"-ын санаа гаргахын тулд маш их шаргуу ажиллаж байгаагаа хэлсэн. Цаашлаад энгийн дүрэмтэй боловч хүмүүсийн хамгийн төвөгтэй сэтгэл хөдлөл, оюун ухааныг татаж чаддаг тоглоомуудыг оруулна гэсэн мэдээлэл яваад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ