Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:
Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи салхилж, 16-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, 17, 18-нд цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2022 оны 09 сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.
Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 20-22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 22-24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 19-21 градус дулаан байна.
Уншиж байна |