Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу РЦНК-ийн урд талд ногоон байгууламж сүйтгэж буйд оршин суугшид эсэргүүцлээ илэрхийлэн мэдэгдэл хийлээ.
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн:
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутагт дэвсгэрт 2.7 га газартаа ногоон байгууламжтай байсан. Энэхүү ногоон байгууламжийг сүүлийн нэг сар буюу наймдугаар сарын 10-наас хойш өдөр болгон шөнийн цагаар амьдрах орчныг үгүй хийж, ногоон байгууламжийг сүйтгэж, мод бургас, бутлаг ургамал сүйтгэсэн зэрэг шөнийн хоёр цагаас үүрийн таван цаг хүртэл ногоон байгууламж сүйтгэсэн ноцтой үйлдлүүд гарсан.
Үүнтэй холбоотойгоор нийтдээ 17 байрны оршин суугчдын 270 гаруй төлөөлөл ногоон байгууламжаа авч үлдэхийн тулд өчигдөр буюу наймдугаар сарын 13-нд төрийн өндөрлөгүүдэд өргөдөл гаргасан.
Бид сүүлийн долоон хоног ногоон байгууламжаа авч үлдэхийн тулд жижүүрлэж хонож өдөр хоногуудыг тэмцэж өнгөрөөж байна.
Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар дарга 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдөр яг манай энэ газарт ирээд нэг ч барилга барихгүй одоо байгаа ногоон байгууламжийг тохижуулахыг Баянзүрх дүүргийн засаг даргад үүрэг өгнө хэмээн тод томруунаар хэлсэн байдаг.
Яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ, Уг компани сүйтгэсэн модныхоо хураамжийг захирагчийн ажлын албанд тушаасан гэж байгаа юм. Гэтэл өнөөдөр иргэн бүр мод тарья гээд үндэсний хөдөлгөөн явж байна.
Өнөөдрийн байдлаар үг үйлдэл хоёр нь зөрж байгаа нь харамсалтай байна.
Бидний тавьж буй шаардлага их энгийн. Үүнийг эргээд ногоон байгууламж болгоод өг гэж байгаа юм. Оршин суугчид нь нийлээд энэ газрыг ногоон байгууламж болгох саналтай байна" хэмээв.
Уншиж байна |