НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын эмэгтэйчүүдийн манлайлал” санаачилгыг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр, хүчин чармайлт, гаргасан ололт амжилтыг үндэслэн “Шилдэг манлайлагч эмэгтэй”-г шалгаруулах юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр тууштай ажиллаж, гарамгай амжилт гаргасан, өөрийн нөлөөллийг үзүүлж буй 24 улсын 420 эмэгтэй энэхүү шалгаруулалтын эхний шатанд нэр дэвшсэнээс 15 шилдэг эмэгтэй сүүлийн шатанд шалгаран үлдээд байна.
Тус 15 шилдэг эмэгтэйн нэгээр Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа шалгараад байгаа юм.
Түүний Монгол Улсаас гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, төлөвлөлт, хот, суурин газрын гамшгийн эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, ийнхүү шилдэг 15 эмэгтэйн нэгээр шалгаруулжээ.
Эх сурвалж: ОБЕГ
Уншиж байна |