Эмми 2022: Улаан хивсны ёслолын онцлох таван хувцаслалт
2022 оны 74 дэх удаагийн Эммигийн улаан хивсны ёслолд хүрэлцэн ирсэн алдартнуудын онцлох таван хувцаслалтыг хүргэж байна. Хэн ямар өнгийн загвартай даашинз, хослол өмссөн байна гэдэг нь кино сохирхогч, үзэгчдэд үзүүштэй байдаг билээ.
Ингээд Лос Анжелас хотноо болж байгаа тус кино наадамд хүрэлцэн ирсэн жүжигчдын зургуудаас сонирхуулъя.
Энэхүү улаан хивсны ёслолыг Болгарын очир эрдэнийн зүүлттэй Валентиногийн хар гоёмсог даашинзтай Зендаяагаар эхлэв.
Жүжигчин Эль фаннинг нь 1998 онд төрсөн. Тэрээр Анжелена Жолитой хамт Малефисент кинонд хамтран тоглож олонд танигдсан билээ. "The Great"-ийн хувцасны дизайнер Шарон Лонгтой хамтран ажиллаж, энгэртээ ягаан өнгийн доторлогоотой, ягаан торгон цэцэгтэй энэхүү оосоргүй хар торгон даашинзыг бүтээжээ.
Хакс кинонд бүтээсэн дүрээрээ инээдмийн цувралын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний ялагч болсон Смарт мөн өнгөрсөн жил цомын эзэн болсон бол 2021 онд алдсан боломж нь түүний энэ жилийн дүрд урам зориг өгсөн гэдэг.
Улаан хивсэн дээр тэрээр тэгш хэмт бус хөрөг захтай Кристиан Сириано даашинзаар гангарчээ. “Тэр өнгөрсөн жил надад зориулж хийсэн ч би оронд нь өөр хувцас өмссөн байна. Смарт энэхүү даашинзыг Рахаминов Даймондсын алмаазан ээмэг, бөгжтэй хослуулан зүүжээ.
"Squid Game" киноны гол дүрийн ялагчаар тодорсон И Жун Жэ нь Gucci-ийн хувцаслалтаар толгойноос хөл хүртэлх үзэмжийг бүрдүүлжээ. Мөн арьсан гоёл чимэглэлтэй, хөх даавуун цамц, хар савхин зангиа, хар савхин гуталтай хослуулсан.
Аманда Сейфрид Хулугийн "The Dropout" киноны Элизабет Холмсын дүрээр ялагчаар тодорсон. Жүжигчин бүсгүй Армани Привегийн улаан өнгийн хээтэй болор тороор урласан гялалзсан ягаан даашинзыг өмсчээ. Тэрээр өөрийгөө лусын дагина шиг мэдэрсэн гэдгээ улаан хивсний ёслол дээр хэлсэн байна.
Ц.Наранцацрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ