Зендая Эммигийн шагнал хоёр удаа авсан хамгийн залуу жүжигчин боллоо

Зендая Эммигийн шагнал хоёр удаа авсан хамгийн залуу жүжигчин боллоо

 

Эммигийн шагнал гардуулах ёслол дээр бас нэгэн түүхэн мөч тохиолоо. "Europhia" цувралын гол дүрийг бүтээсэн жүжигчин Зендая драм төрлийн бүтээлийн шилдэг жүжигчин болсноор ийнхүү хоёр дахь Эммигийн шагналаа гардан аваад байна.

 

Ингэснээр 26 настай тэрээр ийнхүү хоёр Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу жүжигчин боллоо.

 

Зендая Коулман бол жүжигчин, дуучин, дизайнер юм. Тэрээр  өсвөр насныхны амьдралын тод томруун харуулдаг 'Euphoria' мөн Том Холландтай хамт "Аалзны хүн" кинонд тоглосноор дэлхийн алдар нэртэй жүжигчнээр тодроод байгаа билээ.

 

 

Зендаяагийн бүтээлч намтар загвар тайзнаас эхэлсэн. Жүжигчин загварын шоунд оролцож, зар сурталчилгаанд тоглосон. Дараа нь нэгэн шоуны үеэр продюсерууд охиныг анзаарчээ. "Dance Fever" бол Зендаяагийн кино зохиолын анхны төсөл юм.

 

Шагнал авах үедээ:  "Би ийм гайхалтай жүжигчидтэй нэг төрөлд нэр дэвшсэндээ үнэхээр талархаж байна. Гайхалтай нэр төрийн хэрэг байлаа. Энэхүү цувралыг хамт бүтээлцсэн хүн бүхэнд баярлалаа.

 

 

Зохион байгуулагчид, гэр бүл найз нөхдөдөө баярлалаа. Надад итгэж, намайг Рүгийн дүрд тоглуулсанд Сэм Левинсонд баярлалаа. Өөртөө ч итгэхгүй байхад минь надад итгэсэнд талархаж байна" гэжээ.
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ