ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Монголд дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай байна
2022-09-13

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний чуулган эхэллээ. Уг чуулганд Эрүүл мэндийн сайд С.Энхболд үг хэлэв. 

 

ЭМЯ зүгээс дэлхий  нийтийн чиг хандлагын дагуу эмнэлэгт суурилсан тусламж үйлчилгээнээс нийгэм хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээ рүү чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, эрүүл мэндийн салбарт төдийгүй бусад салбар болох хууль зүй, нийгмийн хамгаалал, боловсролын байгууллагатай хамтын үйл ажиллагаагаа улам хөгжүүлэн, өргөжүүлэн ажиллаж байна.

 

Манай улс “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль”-ийг 2013 онд шинэчилсэн найруулгаар УИХ баталсан  бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг 2010-2019 онуудад амжилттай хэрэгжүүлж тодорхой ахиц, үр дүн гарсан ба  боловсролын байгууллагатай хамтрах нь хамгийн чухал бөгөөд хүүхэд, өсвөр насныхны сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчийн оролцоо чухал юм. 

 

 

Цаашид иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах, дэмжих үйл ажиллагаанд салбар дундын оролцоог болон чанарыг сайжруулах, нотолгоонд тулгуурласан тусламж үйлчилгээг үзүүлнэ.

 

Мөн өнөө ба өнгөрсөн байдалдаа дүн шинжилгээ хийх, судалгаа шинжилгээний ажлуудыг хийхэд санхүүгийн болоод бусад дэмжлэгийг бий болгох, тусламж үйлчилгээнд орчин үеийн арга техникүүдийг нэмэгдүүлэх, боловсон хүчний чанар ба хүртээмжийг сайжруулах чиглэлд ЭМЯ зүгээс анхааран ажиллах болно" гэв. 

 

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан 


Эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж байгаа төсвийн 90 гаруй хувийг тусламж үйлчилгээнд зарцуулагддаг. Сэтгэцийн эрүүл мэндийн хувьд аливаа өвчинд өртөхөөс нь өмнө бид яаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах тал дээр нийгмийн бодлого руу чиглэсэн бодлого үзүүлэх тал дээр дутмаг байна. 


Цаашид энэхүү асуудлыг маш том бодлогоор эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх чиглэл рүү зарцуулж чадах юм бол маш хэмнэлттэй, үр дүнтэй санхүүжилт болох ёстой юм. 

 

Өнөөдөр Монгол дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байна. Тиймд нийслэлдээ зөвхөн нэгдсэн нэг эмнэлгээс гадна хөдөө орон нутагт сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, нэгжүүдийг тэлж бүх хүнд хүрэлцээтэй үйлчилж чадах юм бол энэ салбарт тулгамдсан асуудал шийдэгдэх хамгийн том бодлого юм. 
 

Shuud.mn
Сонин хачин
хужаа хоол идэж хужаа бараа хэрэглэхээр яаж эрүүл байхын сэтгэц эрүүл мэндэд нөлөөллдөг болгоныг монголд аваачиж зардаг наймаачид монгол хүн биш
2022-09-14
зарим нь бэлгийн донтой нийтийн радиогоор секс хийх эр олдохгүй байнаа сексдээд өгөөч гээд орой бүр орилдог болсон байна лээ эрүүл бусын шинж
2022-09-14
солонгос кино драма дуу солиоруулж дарамтанд оруулдаг. эрх чөлөөгүй дарамттай
2022-09-14
Бараг толгойтой болгон
2022-09-14
2 хүн тус бүрийн 1 нь
2022-09-14
Иргэн:
Халамж авагсдын 99 хувь нь өөрсдийгөө шизофренитэй гэж жүжиглэдэг гуйлгачид юм. Улсын мөнгийг эдгээр гуйлгачдад өгдөг СЭМҮТ-ийн их эмч нар чадваргүй ба гуйлгачдын хэлсэн болгонд итгээд байдаг юм. Ийм чадваргүй эмч нар байж яаж хэвлэлээр цор цор гээд байна вэ?
2022-09-13
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-13
Зочин:
Хэ хэ 4лээ асуудалтай гэвэл үнэнд ойрхон байх оо
2022-09-13
Ганбаа:
Наад судалгааны дүн чинь аль эрт 90 _ээд онд тэгж яригддаг байсан шүү Одоо бараг 2 хүний нэг нь сэтгэцийн өөрчлөлттэй Хотын зам дээр бол хүн болгон мэдрэл муутай болж байгаа Ер нь энэ хотын асуудал хариуцсан бараанууд наад ялгадсыг үнэр энэ тэртээ шийдэж чадаагүй байж юун дүүжин тээвэр вэ
2022-09-13