Ли Санг Бо хар тамхи хэрэглэсэн хэргээр баривчлагджээ

Ли Санг Бо хар тамхи хэрэглэсэн хэргээр баривчлагджээ

 

Өмнөд Солонгосын кино жүжигчин Ли Санг Бо-г  есдүгээр сарын 10-ны үдээс хойш Сөүлийн Ганнам дахь Нонхён дахь гэрээс нь баривчилсан нь тогтоогджээ. Түүнийг баривчлагдах үедээ хар тамхины нөлөөнд автсан учраас ярьж, алхаж чадахгүй байсан гэх мэдээлэл гарсан байна.  Мөн нүүр орчимд нь бөөлжих шинж тэмдэг илэрчээ.

 

Цагдаа нар түүний гэрээс мансууруулах төрлийн олон арван эм олсон байна. Ли Санг Бо эмнэлэгт эмчлүүлсний дараа мөрдөн байцаалтад орохоор болжээ. 

 

Ли Санг Бо 1981 онд төрсөн. 2006 онд KBS-ийн "Үл үзэгдэх хүн Чой Жансү" олон ангит киногоор дебютээ хийсэн. Түүнээс хойш тэрээр tvN-ийн 'Romance Hunter', KBS-ийн 'Daughters-in-law',  MBC-ийн ' Man Who Dies to Live' зэрэг олон төрлийн кинонд тоглосон.

 

 

Түүний хамгийн сүүлийн, хамгийн алдартай жүжиг бол өнгөрсөн онд дэлгэцнээ гарсан "Мисс Монте-Кристо" юм.

 

 

Эх сурвалж: Gstarlive.com

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

царай муутай хөгшин
2022-10-07
ТЭНЭГ ЛАЛАРУУД ОЛСОН МӨНГӨӨ ЗҮГЭЭР ГУДРААД БАЙЖ ЧАДАХГҮЙ ХАР ТАМХИНД МАНСУУРЧ СОЛИОРЦГООХ ЮМ. БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД УРЛАГИЙН САЛБАРААС ХӨӨХ ХЭРЭГТЭЙ. НЭГ БОЛ АМИА ХОРЛОНО, НЭГ БОЛ ЭРГЭЭД ХӨРСӨН ДЭЭРЭЭ БУУЖ БОДИТ АМЬДРАЛД ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГЭЭ ШИНЭЭР ТАНИЛЦАЖ АМЬДАРЧ СУРНА
2022-09-13