ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Сонгогдсон 50 сургуулийн бага ангид байгалийн ухааны цахим хичээл орно
2022-09-13

XXI зуунд дэлхийн улс орнууд шинжлэх ухаан, технологийн боловсрол, хамтдаа суралцах ур чадварыг хүүхэд залуучуудад бага наснаас нь эзэмшүүлэхийг зорьж байна. Энэ цаг үед манай улсын бага боловсролын байгалийн ухааны сургалтын хөтөлбөрийн агуулгыг зарим улс орны сургалтын хөтөлбөрийн агуулгатай харьцуулахад 70 орчим хувь нь нийцтэй, 30 орчим хувь нь анги хооронд шилжсэн зөрүүтэй байна.

 

 

Дээрх судалгаанд үндэслэн байгалийн ухааны цахим сургалтын хөтөлбөрийн агуулга, цахим контентыг "Хүн ба байгаль" хичээлийн агуулгатай уялдуулан туршиж, сурагчийн сурах сонирхол, сурлагын амжилт, багшийн хичээлийн бэлтгэл, заах арга зүйд гарсан ахиц өөрчлөлтийг илрүүлэх туршилтыг 2022-2023 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын 50 сургуульд хэрэгжүүлнэ.

 

Энэхүү төсөл нь байгалийн ухааны цахим сургалтын хөтөлбөрийн цахим контентыг туршиж, Монгол Улсын бага боловсролын байгалийн ухааны сургалтад нэвтрүүлэх сайн туршлагыг бий болгох зорилготой.

 

Ерөнхий боловсролын сургуулиудыг цахим сургалтын дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн сонгосон.

 

Сонгогдсон ерөнхий боловсролын сургууль нь 5 дугаар ангийн байгалийн ухааны сургалтын хөтөлбөртэй тохирч буй агуулгыг "Хүн ба байгаль" хичээлийн 1 цагт судлах, Байгалийн ухааны 5 дугаар ангийн агуулгаас ялгаатай агуулгыг бага ангийн сургалтын төлөвлөгөөний Багш зохицуулах цагаар орохоор зохицуулалт хийнэ.

 

Тун удахгүй сонгогдсон сургуулиудад нарийвчилсан төлөвлөгөөг танилцуулна.

 

Эх сурвалж: БШУЯ

Shuud.mn
Сонин хачин
ном хүрэлцэхгүй бол цахим сурах бичиг байх ёстой
2022-09-14