Сербийн нийслэл Белград хотноо чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээн хоёр хоногийн өмнө эхэлсэн ба энэ сарын 18-ныг дуустал үргэлжлэх юм. Тэмцээний эхний өдрүүдэд сонгомлын бөхчүүд медальтнуудаа тодруулсан бол өнөөдрөөс чөлөөт бөхийнхөн дэвжээнд гарна.
Монголын багийн ахлагчаар Азийн бөхийн холбоо болон Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр ажиллаж байгаа бөгөөд тамирчдаас ОУХМ Ө.Батзул таван жил дараалан дэлхийн дэвжээнд зодоглох юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн хувьд:
- 57 кг-ын жинд Занданбудын Занабазар (Хилчин),
- 61 кг-д Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)
- 65 кг-д Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)
- 70 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)
- 74 кг-д Олонбаярын Сүлдхүү (Алдар)
- 79 кг-д Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)
- 86 кг-д Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)
- 92 кг-д Ганбаатарын Ганхуяг (МУБИС)
- 97 кг-д Өлзийсайханы Батзул (Хангарьд)
- 125 кг-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин) хүч сорино.
Харин эмэгтэйчүүдийн хувьд:
- 50 кг-ын жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Долгоржавын Отгонжаргал (Женко)
- 53 кг-д Батхуягийн Хулан (Аврагч)
- 55 кг-д Ганбаатарын Отгонжаргал (Алдар)
- 57 кг-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)
- 59 кг-д Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Женко)
- 62 кг-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)
- 65 кг-д Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)
- 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)
- 72 кг-д Энх-Амарын Даваанасан (Алдар)
- 76 кг-д Ганбатын Ариунжаргал (Алдар) барилдана.
Эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьят дасгалжуулагч Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баяраа, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна.