ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Л.Энх-Амгалан: Багш нар 10-25 хувийн цалинг нэмж авах боломжтой
2022-09-12

 

БШУЯ ЕБС-ийн 29,324 багш хамруулсан гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцууллаа. Энэ үеэр БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийв.

 

"Өнөөдөр МУ-д томоохон шинэчлэлийг эхлүүлж байгаа өдөр. Боловсролын үнэлгээний тогтолцоотой болох үе ирсэн. Бүтээмжээс илүү чанарыг эрхэмлэнэ.

 

Хоёр жилийн хугацаанд Ковидын нөхцөл байдлаас үүдэлтэй сургалтын хоцрогдол үүссэн.  Багшийг үнэлэх журам өөрчлөгдсөн. Өнгөрсөн жилүүдэд боловсролын хүртээмжийг ярьдаг байсан бол цаашид боловсролын шинэчлэлд анхаарал хандуулна. 

 

Энэ удаагийн шалгуураар Багшийг үнэлэхдээ дөрвөн зүйлийн шалгуураар үнэллээ. Үүнд Сурлагын амжилт, сурагчдаа хөгжүүлж буй үйл явц, өөрийгөө хэр зэрэг хөгжүүлсэн  тухай,  мөн эцэг эх, асран хамгаалагчтай хэрхэн харьцаж байна вэ гэсэн зүйлүүдийг шалгалаа. 

 

Монгол Улсад анх удаа 650 гаруй сургуульд багшилж буй 29 мянган багшийг гүйцэтгэлээр нь үнэллээ. Ингэж үнэлэхдээ хотын багш нарыг хотын багштай. Орон нутгийн багш нарыг орон нутгийн багш нартай нь үнэлсэн. Яагаад гэвэл хот хөдөөгийн орчин өөр шүү дээ. Үнэлгээнд сурагчид, эцэг эхчүүд, багш, захирал, менежер зэрэг 1.3 сая хүн оролцсон.

 

Багш нарыг дараах 6 түвшинд ангилсан. Үүнд:

 

  1. Нэгдүгээр ангилал 25 хувийн нэмэгдэл
  2. Хоёрдугаар ангилал 20 хувийн нэмэгдэл
  3. Гуравдугаар ангилал 15 хувийн нэмэгдэл
  4. Дөрөвдүгээр ангилал 10 хувийн нэмэгдэл

 

Энэ урамшуулал нэвтэрснээр нийт багш нарын 40 орчим хувь нь нэмэгдэл цалин авах боломжтой.  Энэхүү ангиллын үр дүнд нэгдүгээр түвшинд 947 багш, хоёрдугаар түвшинд 2982, гуравдугаар түвшинд 3451, дөрөвдүгээр түвшинд 5016 тав зургаадугаар түвшинд 17000 мянган багш нар дүгнэгджээ.

Shuud.mn
Сонин хачин