ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Х.Нямбаатар: Ирэх жил Монгол Улсын иргэний гадаад паспортыг бүрэн цахим болгоно
2022-09-12

 

"Гадаадын хөрөнгө оруулалт-Эрх зүйн орчин”сэдэвт хэлэлцүүлэг болж дууслаа. Энэхүү хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үг хэллээ.

 

"Хууль зүйн дотоод хэргийн яам 2022 оны хоёрдугаар хагасаас хойш тавьж буй хамгийн том зорилт бол хууль эрх зүйн салбарын шинэчлэл, эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэл рүү эрхзүйн шинэчлэлтүүдийг гүнзгийрүүлж явуулъя гэсэн том зорилгын дагуу явж байна.

 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтийн эрхзүйн салбарын шинэчлэл, дотоод хэргийн яамны агентлагуудад эрхзүйн орчны хөрөнгө оруулалт хийх чиглэлүүдээр ажилласан.

 

 

Бид ирэх 10 сараас эхлээд эдийн засгийн агуулгатай хууль тогтоомжуудыг барьж эхэлнэ. Тухайлбал, 1993 оноос хойш бид нарын шинэчилж чадаагүй байгаа дампуурлын хууль буюу төлбөрийн чадваргүйдлийн хуулийг өргөн барина. Иргэний эрхзүйн салбар дах шинэчлэлтийг гүнзгийрүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтын хууль түүнтэй зэрэгцээд хэрэглэгчийн гэрээний тухай хууль, мөн арилжааны тухай хууль гэх мэтчилэн томоохон хууль тогтоомжуудыг өргөн барихаар төлөвлөж байна.

 

Бидний өнгөрсөн хугацаанд гаднын хөрөнгө оруулагчдад чиглэж хийж чадсан зүйл бол виз олголтыг хялбаршуулж өгсөн. Гадаадын иргэний эрхзүйн байдлыг тухай хуулийг батлуулсан. Хил орчмын бүлэг жуулчдыг визгүй оруулж ирэх эрхзүйн шинэчлэлийг хийж чадсан. Мөн цахим визийг нэвтрүүлээд явж байна.

 

Одоо бидэнд нэг асуудал тулж ирээд байна. Энэ оны төгсгөлд яамны цахимжилтын үндсэн ажлыг хийж дуусгана. Өөрөөр хоорондоо мэдээллээ солилцдог системд шилжинэ. Ирэх жил Монгол Улсын иргэний гадаад паспортыг бүрэн цахим болгоно. Ингэснээр манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын биет хэмжээ нэмэгдэнэ" гэв. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
vizee tsahim bolgoj gadaadiin juulchidiig irvvlj chadahgyi baij.bas 1 huvaaj ideh arga olj dee
2022-09-12
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ЦАХИМ БОЛОХГҮЙ ЮМ УУ.
2022-09-12