ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Сургуулийн орчимд хугацаа нь дууссан, гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн зарж байна
2022-09-12

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрийн өмчийн 17, төрийн бус өмчит 6 ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж буй 64 худалдааны газарт хяналт шалгалт хийлээ. 

 

 

Шалгалтаар худалдааны газруудад хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл тодорхойгүй, Хятад улсад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүд, хаана, ямар нөхцөлд үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа зөрчил түгээмэл байна. Хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн устгуулжээ.

 

Хүнсний худалдааны газруудад Эрүүл мэндийн сайдын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/369 дүгээр тушаал, сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт”-ын хавсралтад заасан хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байх мэдэгдлийг хүргүүлж, “Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч танд” хууль, эрх зүйн эмхэтгэл, гарын авлага, ном хүргүүлэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин
хужаа бараа л зарж байгаа хужаагийн шээс баасанд нугасгүй малууд
2022-09-14