Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2022.09.11, 12-ны өдрүүдэд нийт 556 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 396 дуудлага мэдээллийг хүлээн авчээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтэж бэртсэний 12 нийслэлд, 11 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирсон байна.
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 3 хүүхэд гэмтжээ.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 188, орон нутагт 59 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭДЭЭ
Уншиж байна |