ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулж эхэллээ
2022-09-12

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах цогц арга хэмжээг ЭМЯ-наас хэрэгжүүлж байна.

 

Энэ ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жил бүр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулах бөгөөд өнгөрсөн бямба гарагт 100 гаруй хүүхдийг ЭХЭМҮТ-ийн мэдрэл, зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын эрхтэн судлал, удамзүй, үе мөч судлал, харшил, өсвөр үе, хэл засал, сэргээн засах, чих хамар хоолой, мэс засал зэрэг 15 төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулжээ.

 


Мөн шаардлагатай хүүхдүүдэд түнхний болон зүрхний хэт авиа, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн хэт авиан болон рентген шинжилгээ хийсэн байна. Энэхүү үзлэг оношилгоог  үргэлжлүүлэн тогтмол хийж байхаар төлөвлөн ажиллаж байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд цахим хуудаснаа мэдээлэл хийлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин